АМЬТАД ГАЛ АСААДАГГҮЙ


Ойн түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг. Үлдсэн багахан хувь нь байгалийн онц ноцтой үзэгдэл буюу аянга, галт уулын дэлбэрлэлт зэргээс шалтгаалдаг. Харин амьтан гал асааж түймэр гаргах ямар ч үндэслэлгүй. Ойн амьтад бол ойн хамгаалагчид. Тэр бүү хэл ойн хөнөөлт шавж хүртэл огт байхгүй байж болохгүй гэдэг. Дэлхийн нийт хуурай газрын амьтдын талаас илүү нь ойд амьдардаг бөгөөд ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрсдийн гэсэн үүргээ биелүүлж байдаг. Тэгэхээр ойн түймрийн жинхэнэ дайсан нь хүмүүс бид л байх нь. 

#АлдвалГалдана
#Нэгshare2хүндхүрнэ
#Мэдээллээсилүүмэдлэгтэйбайцгаая