ТҮЙМРИЙН ХӨНӨӨЛ НЬ БҮС НУТГИЙН УУР АМЬСГАЛЫГ ӨӨРЧИЛДӨГ


Энэ онд Сибирт гарсан түймрийн нөлөөгөөр тухайн газарт бусад газрын түймрээс 3 дахин хурдан дулаарал явагдаж, мөнх цэвдгийг хайлуулж байгаа талаар олон улсын хэвлэлүүдээр мэдээлсэн. Энэ нь Орос улс төдийгүй дэлхий дахинд маш ноцтой уршиг тарих талаар ч анхааруулж буй. Ойн түймрийн дараах томоохон хор хөнөөл нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дэлхийн дулаарал гэдгийг хүмүүс бид бодитоор мэдэрч байна.

Манай орны уур амьсгал сүүлийн 70 гаруй жилд 2.1 хэмээр дулаарсан. Энэ нь дэлхийн уур амьсгалын дундажтай харьцуулахад гурав дахин илүү дулаарсан байгаа юм. Дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь дараа дараагийн түймрийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг. Тиймээс ой мод, түүний доторх амьдралыг хамгаалснаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чухал ач холбогдолтой билээ.

#Алдвал_Галдана