НЯЛХ АМЬТАД ТҮЙМЭРТ ХАМГИЙН ИХ ӨРТӨЖ ҮХДЭГ


Ой бол хуурай газрын амьтан ургамлын талаас илүү хувийнх нь амьдралыг тэтгэгч орон гэр нь билээ. Ойн хувьд хүмүүс бид зочид нь. Зочлоод явахдаа хогоо хаяж орхиод, галаа дутуу унтрааснаас болж амьтдын орон гэрийг шатааж устгах аюулд хүргэдэг.

Орон гэр нь болсон ой мод шатахад өөрийгөө хамгаалах чадваргүй нялх зулзага, амьтдын үр төл хамгийн их өртөж үхдэг нь өрөвдөлтэй. Ойн амьтад ойнхоо оршихуйг хангаж байдаг учраас ойд явахдаа гал оч асаахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв гал асаавал бүрэн унтрааж шалгаарай. Бяцхан амьтдаа хайрлан хамгаалъя.

#Алдвал_галдана