ОЙН ТҮЙМЭРТ АМЬТАД ОРОН ГЭР, ИДЭШ ТЭЖЭЭЛЭЭ АЛДАН ТУЙЛДДАГ


Түймэрт ойн амьтад хамгийн эхэнд өртөж, угаартан үхэж, амьд үлдсэн цөөхөн хэд нь үүр, хүнс, амьдрах орчингүйн улмаас маш их туйлддаг. Тухайн ойн уугуул амьтдын идээшиж дассан хүнс, бэлчээр, ус, үүр, нуувч гээд бүх зүйл галд шатан үгүй болдог нь хамгийн өрөвдөм.

Түймэрт өртөж, биологийн олон янз байдал нь алдагдсан газарт өмнөхөөсөө өөр эко-систем бүрэлдэж эхэлдэг. Нэг үгээр бол тухайн ойг хуучин байснаар нь авч үлдэхэд нэгэнт оройтсон гэсэн үг. Гэр орон болсон байгаль нь орвонгоороо өөрчлөгдөхөд амьтад өөр шинэ газар нутаг хайхаар нүүж эхэлнэ. Гэвч орчин үед хүний хөл хүрээгүй газар цөөн тул дассан газраасаа нүүн зүдэрч яваа амьтад хот суурин, тосгодод орж ирэх нь элбэг. Сүүлийн үед Сибир, Якутын түймрээс дүрвэн идэш тэжээл хайж яваа зэрлэг амьтад манай улсын зарим бүс нутагт үзэгдэх болсон нь ийм л учиртай. 

Ой мод, ойн амьтдаа хайрлая.

#Алдвал_галдана