ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1 тэрбум мод тарих уриалгын дагуу нийслэлийн хэмжээнд “Бүх нийтээр мод тарих аян”-ны нээлтийг ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний гол дагуу, СХД-ийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны орчимд, Налайх дүүргийн нутаг дэвсгэр “Шинэ Цэцэрлэгт хүрээлэн”, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянгол Агропарк”-ийн хашаа зэрэг 4 байршилд мод тарих арга хэмжээг холбогдох газруудтай хамтран зохион байгуулж, нийт 329 байгууллагын 9011 албан хаагчийг хамруулж, 19399 мод, бут сөөгийг тариалсан.